~Ирээдүйн хот байгуулалтын төлөөх олон улсын хамтын ажиллагаа~
2023 оны 7 дугаар сард, олон улсад өндрөөр үнэлэгдсэн Япон улсын архитеĸтор Кума Кэнго Монгол Улсад айлчилж, “Шинэ Хархорум” хотын ĸонцепцийн талаарх олон улсын хурэлцээнд оролцов.
Энэхүү хурлыг Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар хэрэгжиж буй шинэ хотын төлөвлөгөөний нэг хэсэг болгон зохион байгуулсан бөгөөд Монгол, Япон, Казахстан, ОХУ, Израиль зэрэг улс орнуудын архитеĸторууд, хот төлөвлөгчид, судлаачид цуглан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан хот байгуулалтын мэдлэг туршлагаа солилцов. Хурлын талбай нь XIII зуунд Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүхэн Хархорум хот оршдог вөрхангай аймгийн Хархорин суманд байрлав. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам болон Шинэ хот хөгжлийн газрын санаачилгаар зохион байгуулсан нэхүү уулзалтын зорилго нь түүх ба орчин үеийг холбох энэхүү томоохон төслийг олон улсын өнцгөөс харж, гадаадын мэргэжилтнүүдийн туршлагыг тусгах явдал байлаа.
Хурлын үеэр Кума Кэнго гуай “Монголчуудын байгальтайгаа зохицон амьдрах уламжлалыг шинэ хотын төлөвлөлтөд тусгавал, дахин давтагдашгүй онцлог бүхий хот бий болно” хэмээн онцолж, бүс нутгийн соёл, уламжлалыг хүндэтгэхийн чухлыг тэмдэглэв. Мөн тэрээр “Өнөө цаг үед дэвшилтэт технологиос илүүгээр байгаль, түүхтэй зохицсон хотын шийдэл л олон улсын анхаарлыг татах хүчин зүйл болж чадна” гэсэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэв.
Кума Кэнго тэргүүтэй төлөөлөгчид Хархорумын түүхэн дурсгалт газрууд болон шинэ хотын төлөвлөгөөнд холбогдох байршлуудаар зочилж, түүх ба ирээдүй огтлолцож буй орчныг биечлэн мэдрэх ховор боломжийг олж авсан юм.
Энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхэд манай байгууллага орчуулга, хөтөлбөрийн зохицуулалт, газар дээрх дэмжлэг зэрэг олон талын туслалцаа үзүүлсэн болно. Түүх ба ирээдүйг холбосон хот байгуулалтын энэхүү санаачилга цаашид улам өргөжих хүлээлттэй байна.

